Dr.Web програмыг
татаж авах

Dr.Web худалдаа үйлчилгээний төвд ирж бэлгээ аваарай

Нүүр / Dr.Web худалдаа үйлчилгээний төвд ирж бэлгээ аваарай

Dr.Web антивирусны програмны Монгол дахь албан ёсны худалдаа үйлчилгээний төв үүд хаалгаа нээлээ.

Орчин үеийн технологийн хурдацтай хөгжлийн энэ үед хэрэглэгч бүр өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь зүйн хэрэг юм. Та компьютер гар утсан дээрх мэдээллээ хэн нэг этгээдэд алдахыг хүсэхгүй. Харин гэмт этгээдүүд хортой програмын код буюу вирусыг компьютерт халдаан мэдээллийг хулгайлж, системийг гэмтээн цаг минут тутамд бүтээмжийг бууруулж байдаг. Хувь хүн, албан байгууллагад зориулсан Dr.Web вирусны програм нь дээрх халдлагаас бүрэн сэргийлж мэдээллийн аюулгүй байдлыг хангаж чаддаг итгэлт туслах юм. Мөн интернет орчны аюулгүй байдлыг хянаж банкны нууц код, сошиал хаягийн нууцлал алдахаас бүрэн сэргийлж чадна. Та хүсэх л юм бол чухал мэдээллээ кодолж хэн нэг этгээд хуулж авахаас бүрэн сэргийлэх боломжтой. Бага насны хүүхэд зохисгүй контент үзэхээс сэргийлсэн командтай бөгөөд түүнийг идэвхижүүлэх нь эцэг эхийн хэрэглээнд бүрэн нийцдэг. Учир нь хэрэгцээтэй тохиргоог идэвхижүүлснээр санаа амар хоёрдогч этгээдэд өөрийн төхөөрөмжөө шилжүүлж болох юм. Таны өмнөөс Dr.Web бүгдийг хамгаална.

Дээрх мэдээллийн хүрээнд компьютер технологийн Цахим Арвижих компани нь ОХУ-ын Доктор вэб компанийн түншээр ажиллаж Dr.Web антвирусны програмыг Монголд албан ёсоор худалдаалж эхлээд 5 жил өнгөрчээ. Энэ хугацаанд байнгын үйлчлүүлэгч болсон хэрэглэгчиддээ үйлчилгээгээ улам ойртуулах үүднээс Dr.Web Showroom үйлчилгээний төвийг нээж байгааг дуулгахад таатай байна. Та бүхэн манай төвөөр үйлчлүүлснээр өөрийн компьютерийн найдвартай ажиллагаа, мэдээлэл алдагдах эрсдлийг мэргэжлийн инженерээр шалгуулж үнэ төлбөргүй зөвөлгөө авах боломжтой. Бид нээлтийн урамшуулал болгож 1 жилийн эрхтэй антивирусны програм худалдан авсан хэрэглэч бүрт гар утасны хамгаалалт бэлэглэхийн зэрэгцээ 5-р сарыг дуустал давхар давхар бэлэгтэй үйлчилгээнүүдийг санал болгож байгаагаа дуулгахад таатай байна. Та бүхэн манай төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү

 

Хаяг: УБ хот, СБД, Баянбүрдийн тойргоос зүүн тийш 200 метр, замынхаа хойно байрлах Компьютер төвийн 2 давхарт #2003, Dr.Web Showroom үйлчилгээний төв