Dr.Web програмыг
татаж авах

“Нөүтбүүкээ хамгаалъя” урамшуулалт аяны тухай

Home / “Нөүтбүүкээ хамгаалъя” урамшуулалт аяны тухай

Мэдээлэл технологийн хурдацтай хөгжлийн энэ үед оюутан суралцагч та суралцах хугацаандаа өөрийн мэргэжлийн онцлогоос хамаарч нөүтбүүк, суурин компьютерийг өдөр тутмын хэрэглээндээ ашигладаг билээ. Гэвч таны компьютер, нөүтбүүк болон бусад цахим хэрэгслүүд интернетийн орчинд ажиллах бүрт хортой кодчилол, цахим вирусны халдлагад өртөх эрсдэл цаг минут бүрт ихэссээр байна. Компьютерийн аюулгүй байдлаа хангаж оюуны бүтээлээ гэмтэж устахаас сэргийлэхийн тулд төхөөрөмжийг гадны халдлагаас найдвартай хамгаалах нь танаас шууд хамаарах зүй ёсны шаардлагатай үйлдэл юм. Манай Цахим Арвижих компани нь ОХУ-ын Доктор вэб брэндийн албан ёсны борлуулагчийн хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Notebook ээ хамгаалъя” аяныг албан ёсоор эхлүүлж байна. Энэхүү аяны хүрээнд Dr.Web брэндийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол улсад үйл ажиллагаа хэвийн явуулж буй нийт их дээд сургууль МСҮТ-ийн багш, оюутан суралцагсдад онцгой үнээр худалдан авах боломжийг олгоно.

Нөүтбүүкээ хамгаалъя аяны гол онцлог нь та өөрийн хэрэглээний компьютерт 365 хоногийн эрхтэй антивирусны цогц програмыг суулган ашиглах юм. Ингэснээр та гадны халдлага, интернет орчин дах вирусны аюулаас бүрэн сэргийлэх бөгөөд сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа ransomware, wannacry, wannacryptor гэх мэт файл шифрлэгч 1-р зэргийн аюултай вируснээс бүрэн хамгаалагдаж чадна.   Мөн манай програм нь эцэг эхийн хяналтын функцтэй бөгөөд түүнийг ашиглан хүүхдийнхээ компьютер дах хэрэглээг удирдан болзошгүй гэнэтийн контент үзэх садар самуунд уруу татагдах зэргээс сэргийлэх бүрэн боломжтой. Програм нь таны компьютерийн ачааллыг тэнцвэржүүлж асаалттай үед байнгын хэвийн нөхцлөөр ажиллуулдаг давуу талтай. Та програмыг суулгасны дараа компьютер дэх бусад ажиллагаанд нөлөөлөхгүй. Эдгээр боломжуудыг өөртөө агуулсан Dr.Web Security Space антивирусны програмыг зөвхөн энэ аяны хүрээнд 11’000 төгрөгөөр худалдан аваарай.

70 удаа үзсэн

Манай онлайн худалдааны дэлгүүрээс бараа худалдан авах захиалга өгч 5%-ийн хөнгөлөлттэй үнээр бараагаа аваарай Dismiss