Dr.Web програмыг
татаж авах

Ransomware тухай товчхон

Ransomware нь таны компьютерт хадгалагдаж буй нэн чухал хэрэгцээтэй файлуудыг тусгай аргаар шифрлэж дахин ашиглах боломжгүй төрөлд хувирган форматыг өөрчилдөг. Энэ төрлийн хортой код буюу вирусыг хөгжүүлэгчид нь сүүлийн үед идэвхижиж ажиллах чадварыг нь улам сайжруулсаар байгаа бөгөөд нэгээс нөгөөд дамжуулахдаа имэйл болон вэб сайт, зөөврийн төхөөрөмжийг ашигладаг байна. Бидний эргэн тойронд буй хүмүүс Ransomware төрлийн вирусыг бусад вирусны адил бүрэн устаж үгүй болдог хэмээн үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Та бидний хамгийн их ашигладаг антивирусны програмууд одоог хүртэл бүрэн гүйцэд устгах аргыг олоогүй байгаа нь үүний тод илрэл юм.

Blocker төрлийн вирусууд нь таны олон жилийн хөдөлмөрийн бүтээмжээр бий болсон чухал файлуудыг шифрлэж /encrypt/ шууд нээн ажиллуулах боломжийг хязгаарладаг бөгөөд энэ үйлдлээрээ дэлхий дахинаа олон сая компьютеруудад халдсан нь тогтоодоод байна. Нэгэнт вирусын халдлагад өртсөн тохиолдолд нэн түрүүнд та вирусээс салахын тулд өөрийн файлуудыг яаралтай decrypt хийх буюу шифрлэлтийг буцаах замаар вирус халдаагч этгээдтэй холбогдох юм. Компьютерт нэгэнт нэвтэрч чадсан этгээдүүд өөрт холбогдох онлайн төлбөрийн дансаа үлдээж таны файлуудтай дүйцэх хэмжээний төлбөрийг нэхэмжилнэ. Гэвч энэ тохиолдолд  доллар, евро, юань гэх мэт бодит мөнгөөр гүйлгээ хийгдэхгүй юм. Bitcoin буюу дижитал мөнгөний хэрэгслийг сонгож нэхэмжлэх ба төлбөрийн энэ аргыг ашигласан тохиолдолд дансны эзэмшигч этгээдийг олж илрүүлэх боломжгүй. Тиймээс компьютер хэрэглэгч хэн бүхний өмнө өөрийн хэрэгцээнд тохирох лицензтэй антивирусны програмыг сонгон ашиглаж файлуудаа хамгаалах зайлшгүй шаардлага тулгараад байна.

drwebmedeend

No Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *