Dr.Web програмыг
татаж авах

Таны компьютерт вирус халдахаас сэргийлэх 5 хялбар арга #2

Бид өдөр бүр хийж гүйцэтгэдэг ажлынхаа хүрээнд компьютертэй салшгүй холбоотой болж эхэлдэг. Хэрэв компьютер маань гацаж удааширвал ажлын бүтээмж муудахын зэрэгцээ бухимдаж тэр ч бүү хэл бачим ууртай хүмүүс компьютерийн дэлгэц, нөүтбүүкээ цохиж хагалах тохиолдолд гардаг. Гэхдээ мэдээж энэ нь компьютерийнхээ дэлгэцийг хагалснаар нь шийдэгдэх асуудал биш юм. Асуудлын гол нь системдээ байгаа учир та үйлдлийн системийг хамгаалан мэдээллийн аюулгүй байдлаа хянаж байх нь зүйтэй. Үйлдлийн системийн гэмтэл нь гаднаас хандаж байгаа санаатай ба санаандгүй тохиолдлын нэгэн төрлийн халдлага юм.

Халдлага бол системийн эмзэг байдлыг хамгийн түрүүнд тусгайлан онилдог. Хэрэв та компьютер идэвхитэй хэрэглэгч бол халдлагаас хэрхэн хамгаалж урьдчилан сэргийлэх вэ гэдэг талаар энгийн үгээр хэрэгжүүлэхэд 5 хялбар зөвөлгөөг хүргэж байгаа хүлээн авна уу.

1. Системийн хамгаалалтыг гар аргаар тохируул. Ингэж тохируулахдаа firewall тохиргоог асааж update татах сонголтыг нээлттэй хэвээр үлдээх хэрэгтэй. Мөн антивирусны програм ашиглах хүртлээ үйлдлийн системд дагалдан ирдэг хамгаалалтын програмыг ашиглах нь зүйтэй. Хамгийн чухал зүйл нь олон хэрэглэгч нэгэн зэрэг тухайн компьютерийг гар дамжуулан ашиглахгүй байх юм. Энэ арга нь компьютерийн эрсдлийг 40% бууруулна.

2. Үйлдлийн системийн шинэчлэлтийг байнга татан авч суулга. Интернетэд холбогдсон үед таны үйлдлийн системийн алдааг нөхөх шинэчлэлтийг системийг хөгжүүлэгчдийн зүгээс байнга санал болгож мэдээллэдэг тул татгалзах хэрэггүй түүнийг татан авч суулгах хэрэгтэй. Хэрэв та шинэчлэлтийг татан авдаг бол системийн ажиллагааг хэвийн хэмжээнд хангахад өөрийн зүгээс том дэмжлэг үзүүлж байгаа хэрэг.

3. Вирус устгах програм ашигла. Компьютерийн файл систем нь хортой програм вирусын халдлагад өртөх хамгийн өндөр магадлалтай байдаг. Вирусыг өндөр гүйцэтгэлтэйгээр шалгаж илрүүлсэн тохиолдолд бүрэн устгах чадвартай антивирусны програм ашиглах нь таны бүтээмжийг 70%-аар дээшлүүлнэ. Харин та вирусны эсрэг програм сонгохдоо албан ёсны лицензтэй хамт худалдан авахыг эрмэлзэнэ үү. 

4. Интернет хандалтаар зохисгүй контент, кино, насанд хүрэгчдийн вэб сайт руу бүү ор. Энэ төрлийн вэб сайт, зохисгүй контентийн агуулгад таны компьютер руу шууд халдах нөхцөлтэй вирусууд байдаг бөгөөд нэгэнт халдсанаар компьютерийн үйлдлийн системийн ажиллагааг удаашруулж чухал файлуудыг гэмтээдэг. Магадгүй заавал үзэх контент руу хандахаас өмнө антивирусны програм суулгасан тохиолдолд таны компьютерт вирус халдахаас өмнө шалгаж найдвартай ажиллагааг хангаж байх юм. 

5. DVD, CD хэрэглэхээс бүрэн татгалз. Ингэж чадвал таны файл гэмтэх эрсдэл 30% -аар буурна. Яагаад гэвэл зураг, видео, document файлууд нь эмзэг өгөгдлийн төрөлд багтах байнгын арчилгаа шаардах материалд тооцогддог. Энэ төрлийн материал нь ихэвчлэн DVD, CD-д бичигдэж нөөцлөгддөг бөгөөд вирустэж гэмтэхдээ маш амархан. Нэгэнт вирустсэн материалыг нөөцлөхөд хортой програм хамт бичигдэн хадгалагдах тул вирустэй бичигдсэн дискийг авч өөрийн компьютерт уншуулах нь зохисгүй алхам юм. Мөн энэ төрлийн дамжуулагчдын талаар ажлын хамт олондоо таниулж байгууллагын хэрэгцээнд оптик дискийг ашиглахгүй байхыг зөвлөж байна 

Дээрх аргуудыг хэвшил болгон туршиж компьютерийн найдвартай тасалдалгүй ажиллагааг хангаарай. Энэ нь та өөрийн мэдээллийн аюулгүй байдалдаа анхаарч байгаа эхний алхам юм.

154 удаа үзсэн

Энэ мэдээлэлд сэтгэгдлээ үлдээгээрэй

Манай онлайн худалдааны дэлгүүрээс бараа худалдан авах захиалга өгч 5%-ийн хөнгөлөлттэй үнээр бараагаа аваарай Dismiss