Dr.Web програмыг
татаж авах

Вирусгүй компьютер – Бүтээснээ хамгаалъя хөтөлбөр

Нүүр / Вирусгүй компьютер – Бүтээснээ хамгаалъя хөтөлбөр

Сүүлийн жилүүдэд уламжлалт танхимын сургалтыг гүйцээн баяжуулсан ирээдүйд баримжаалсан үүлэн технологид суурилсан сургалтыг хөгжүүлэх чиглэлээр бүх шатны боловсролын байгууллагууд эрчимтэй ажиллаж байна. Багш нар дижитал, интерактив, цахим хэрэглэгдэхүүнүүдийг сургалтандаа ашиглах шаардлага, боломж улам нэмэгдсэн энэ цаг үед нийт салбарын мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь нэн чухал байна.

Иймээс Цахим Арвижих ХХК нь “Вирусгүй компьютер – Бүтээснээ хамгаалъя” аяныг ОХУ Доктор вэб компанитай хамтран орон даяар өрнүүлж Монголын багш нарт Dr.Web Security Space хамгаалалтын иж бүрэн антивирус програмыг онцгой хямдралтай үнээр худалдаалах
боломжийг бүрдүүллээ.

Зорилго: Багш тус бүрт орчин үеийн антивирус програм хангамжийг хүргэх

Хамрах хүрээ: Бүх шатны боловсролын байгууллагууд /СӨБ, ЕБС, МСҮТ, Их дээд сургууль/