Dr.Web програмыг
татаж авах

Mywebbot систем

Нүүр / Mywebbot систем


Манай компани нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ дотоодын зах зээлийн судалгаанаас үндэслэн FTI системийг хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. FTI системийн хэрэлэгчдийн мэдээллийн бааз хөгжүүлэлтийн туршлагадаа тулгуурлан Монгол дахь twitter сүлжээний нийт 170’000+ хэрэглэгчиддээ зориулж бид WeBO системийг шинээр бүтээсэн бөгөөд та бүхэндээ доорх үйлчилгээнүүдийг санал болгож байна.
Твиттер орчинд хувь хүний болоод албан байгууллагын бүтээгдэхүүн сурталчилгааны давуу тал нөлөөллийг үүсгэх нь уламжлалт маркетингийн арга хэлбэрээс өргөн цар хүрээтэй ойлголт юм. Сошиал сүлжээний хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хэрээр идэвхитэй ашиглагчид нь өөрийн ухаалаг гар утсаар дамжуулан аливаа шинэ соргог мэдээллийг хүлээж авдаг болсон бөгөөд timeline буюу цагийн үет шугамаар урсан өнгөрөх асар их өгөгдлөөс түлхүүр үг ашиглан мэдээлэл олж авах боломжийг mywebbot.com систем танд олгоно. Мөн өөрийн сонирхолд нийцэх түлхүүр үгийг ашигласнаар системд тохируулах хаяг танаас шалтгаалахгүй автомат горимд Retweet, Favourite, Reply, Quote үйлдлийг гүйцэтгэх боломжтой. Хэрэв та чиглүүлсэн маркетинг хийж тухайн бүтээгдэхүүний мэдээллийг тогтмол хугацаанд байнгын жиргэхийг хүсвэл манай систем танд тэрхүү боломжийг олгоно. Монгол инженерүүдийн хөгжүүлсэн динамик удирдлагын цэс бүхий системийг та урамшуулалт хугацааны үед хөнгөлөлттэй нөхцлөөх ашиглах боломжтой