Dr.Web програмыг
татаж авах

Байгууллагад яагаад мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт хэрэгтэй вэ? #5

50 кг-ийн шуудайтай будааг нэг албан байгууллага 10н жилийн хугацаанд цуглуулсан дата мэдээлэл гэж үзье. Тэр чинээгээрээ жинтэй чухал мэдээлэл байх нь гарцаагүй. Ямартай ч 25, 10 кг-ийн шуудайтай будаа цуглуулсан бусад өрсөлдөгчдөөс зах зээлд эзлэх байр сууриар илүү байх нь мэдээж юм. Одоо харин зах зээлийг агуулах гэж үзвэл хэрэглэгчид тухайн агуулахад хураалттай байгаа шуудай тус бүрээс хүртэмжтэй даац ихтэйг нь сонгож харилцах тохиолдол элбэг байдаг. Гэтэл танай байгууллагын шуудайтай будаа гадаад ба дотоод нөхцлөөс хамаарч цоорсон бол яах вэ? Шууд л будаагаа асгаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл нэг салбарын зах зээлд харилцан хамааралтай өрсөлдөгчдийн мэдээлэл зэрэгцэн орших боломжгүй юм. Яагаад гэвэл хэрэглэгчтэй харилцаж эхлэх үед компаниуд будааг өрсөлдөөний гол хэрэгсэл болгон ашигладаг учраас тэр юм шүү дээ.

Харин одоо яагаад шуудай цоорсон байдаг талаар 2 өнцгөөс тайлбарлая.

1рт. Будааны шуудайг дотроос нь цоолдог.

Байгууллага өөрийн мэдээллээ хэрхэн хадгалах талаар нэгдсэн ойлголтгүйн улмаас хамгийн үнэ цэнэтэй гэсэн өгөгдлийг хэн нэг ажилтан санаатайгаар хулгайлаад гарч болно. Шуудайтай мэдээллийн дунд хэсгээс эсвэл хамгийн доод хэсгээс нь үнэ цэнэтэй хуучныг авах маягаар… магадгүй хамгийн сүүлд шуудайны амсар дээр хадгалагдсан шинэ мэдээллийг сонгож авна. Нөгөө талаас нь бодож үзвэл заавал хулгайлахгүйгээр бүгдийг нь устгачихаад гараад явж мэднэ. Ихэнх тохиолдолд энэ нь байгууллагын дотоод уур амьсгал таарамжгүйгээс болж хэн нэг ажилтны өшөө авалт шиг харагддаг талтай. Мөн ажилтан хэр их мэдээлэл сүйтгэж байгаагаар танай байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын эмзэг талыг тодорхойлж болно. Хамгийн онцгүй нь юу вэ гэвэл танай мэдээлэл ямар ч ашиггүй байдлаар алдагдаж буй хэрэг юм. Ер нь энэ хулгайлах процесс ажилтанд ашигтай нөхцөл үүсгэж байгууллагад мэдэгдэхгүйгээр өгөгдлийг өрсөлдөгчид байнгын ашигтай нөхцлөөр наймаалцдаг болохыг ч үгүйсгэхгүй! Хэрэв та үүнийг уншаад танай байгууллага нээрээ ч ийм бил үү гэж санагдвал цаг алдалгүй шуудай буудайг хадгалах журмыг боловсруулж ажилтнууддаа ойлгуулах хэрэгтэй. Харин журам боловсруулах төвөгтэй санагдвал хэнийг ч будаа хулгайлна гэж айхгүйгээр өөрсдийн мэдээллийг тусгай програмаар хамгаалах нэг арга байна.  Энэ нь ч хамгийн найдвартай байдаг шалгарсан арга. Манай компани л лав байгууллагын мэдээллээ Dr.Web-д даатгаад орхичихдог юм.

2рт. Шуудайг гаднаас нь цоолдог.

Танай байгууллагын 50 кг-ийн шуудайтай мэдээлэл рүү хэн нэг этгээд тусгай аргаар халдана. Халдах арга нь ч ойлгомжтой. Үүнд та бүгдийн мэддэгээр компьютеруудад вирус тарааж ажиллагааг нь саатуулах, өгөгдлийн санд нэвтрэх зэрэг энгийн аргуудыг нэрлэж болох юм. Зорилго нь юу вэ гэвэл танай мэдээллийг гадагш цацах, үнэ цэнэгүй болгох, зах зээл дэх ашиг орлогыг бууруулах гэх мэт янз бүрийн чиглэлтэй байдаг. Ингээд мэдээллээ алдаад байхыг хэн ч хүсэхгүй. Үүний уршгаар ямар гарз хохирол учрах нь таны толгойд шууд л үржигдэж хуваагдаад эхэлж байгаа биз… Одоо харин та мэдээлэлтэй шуудайг яаж цоолуулахгүй байх вэ гэж бодож байна уу? Хэрэв тийм бол зүгээр л хамгаал. Амьдрал дээр шуудайтай будааг тусгай материалаар бүрхэж чийг, халуунаас хамгаалдаг шиг өөрийн мэдээллээ зориулалтын програмаар нь хамгаалахад л асуудал шийдэгдэж болно! Програм нь хамгаалахын зэрэгцээ гадны цооролтоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлын бэлтгэлийг ч хангадаг. Өөрөөр хэлбэл мэдээллээ хамгаалахдаа антивирусны програмыг суулгавал олон зүйлийг зэрэг хамгаалж эрсдлээс урьдчилан сэргийлж болно гэсэн үг. Энэ чинь л технологийн давуу тал шүү дээ.

Таны мэдээлэл хэр хэмжээтэй байх нь чухал биш. Харин мэдээлэл өөрөө үнэ цэнэтэй байх нь чухал гэдгийг ойлгоорой. Мэдээллийн аюулгүй байдлын програмыг санал болгогч Dr.Web Цахим Арвижих ХХК танд энэхүү нийтлэлийг хүргэлээ

 

Нийтэлсэн: Базар

#SocialMedia #Antivirus #IT #Engineering #Blog #Web #Analytic #DigitalMarketing