Dr.Web програмыг
татаж авах

FTI.MN СИСТЕМ

Нүүр / FTI.MN СИСТЕМ

Байгууллагын маркетингийн төлөвлөгөөг биелүүлэхэд сошиал медиа нь хамгийн чухал хэрэгцээ болсон энэ үед бүтээгэдэхүүнийг олон нийтийн дунд сурталчлан танилцуулж шинэ хүрээлэл үүсгэж тренд харилцаанд бусдад түгээх гол зорилгыг бизнес загвараа болгосон энэхүү бүтээл маань хэрэглэгчийн ашиглах шаардлагатай функцуудыг 1-р шатны хөгжүүлэлтдээ багтааж та бүхний гарт очиход бэлэн боллоо. Бид урт хугацаан дахь судалгаа шинжилгээний дүгнэлтдээ үндэслэн FTi.mn системийг шинээр бүтээн олон нийтэд танилцуулж байгаа бөгөөд системийн гол зорилго нь фэйсбүүк сайтад сурталчилгааны кампанит ажил өрнүүлэх явдал юм. Үүндээ энгийн хэрэглэгчдийг татан оролцуулж үе шаттай өсөн нэмэгдэх журмаар сар бүр мөнгөн урамшуулал тооцож олгохоороо онцлогтой. Найдвартай хамгаалалт, шуурхай ажиллагааг чухалчлах болсон энэ цаг үед FTi.mn систем нь хэрэглэгчийн нууцлалыг өндөр хэмжээнд хамгаалах тусгай шийдэлтэйгээр давуу талтай юм.

Одоогоос хэдхэн жилийн өмнө фэйсбүүк, твиттер гэх мэт сайтууд нь хувь хүний хэрэглээ төдий мэдээллийг унших, бусадтай зураг видео хуваалцах хэрэгсэл байсан бол одоо сошиал сурталчилгааны хэрэгсэл, маркетингийн шинэ суваг, өөрийн хүрээллийг тэлэх хамгийн зөв гарц болтлоо хөгжсөнийг та мэдэрсэн болов уу. Энэ тухай санаа зовниж бүтээгдэхүүнээ борлуулах шинэ гарц хайж байгаа хэн бүхэнтэй бид хамтран ажиллахад бэлэн байна.