Dr.Web програмыг
татаж авах

Dr.Web шилжилт хөтөлбөрийн тухай

Доктор вебийн шилжилтийн хөтөлбөр нь байгууллагын хэрэглэгчид Dr.Web Антивирус бүтээгдэхүүнийг сонгоход томоохон түлхэц болдог.

  1. Санал болгож буй хөнгөлөлт нь зөвхөн Dr.Web бүтээгдэхүүнүүдэд хамаарах бөгөөд комплект, утилит, програм-техникийн комплекс, сервис болон шийдлүүд хөнгөлөлттэйгээр шилжих хөтөлбөрт хамаарахгүй.
  2. Хөнгөлөлт мөн хувь хүнд хамаарахгүй, байгууллага, компаниуд зөвхөн нэг удаа хөнгөлөлт эдлэж болно
  3. OEM-лицензийн хэрэглэгчдэд хөнгөлөлт хамаарахгүй.
  4. Web бүтээгдэхүүнийг нэг жилийн лицензтэйгээр худалдан авч шилжсэн тохиолдолд 50% хөнгөлөлттэй. Хоёр эсвэл гурван жилийн лиценз худалдан авч шилжсэн тохиолдолд Dr.Web бүтээгдэхүүний нэг жилийн лицензийн үнийг харгалзан 1 эсвэл 1,5-аар үржүүлж тооцно.
  5. Өөр антивирусын програм хангамжаас шилжих үед төрөл болон хамгаалах объектын тоогоор ижил Dr.Web бүтээгдэхүүнд шилжих боломж олгоно.
  6. Хөнгөлөлт эдлэхийн тулд хэрэглэгч оргиналь лиценз, түлхүүр файл эсвэл өөр төрлийн антивирус авсныг баталгаажуулах бүртгэлийн мэдээлэл бүхий захиаг ирүүлнэ.
  7. Хөнгөлөлт нь лицензийн хугацаа нь дуусаагүй болон дуусанаас хойш «Доктор Веб»-ийн төлөөлөгчид хандсан өдрийг хүртэл 30 хоног хүрэхгүй хугацаа өнгөрсөн хэрэглэгчдэд хамаарна.
  8. Хэрэв өөр үйлдвэрлэгчийн антивирусын лицензийн хугацаа нь лицензийн төлбөр хийсэн өдрийг хүртэл дуусаагүй бол тухайн өдрөөс хойшх хугацаа шинэ лиценз дээр үнэгүй нэмэгднэ.
  9. Цаашдийн сунгалт ердийн хөнгөлөлттэйгээр хийгднэ.
  10. Шилжилтийн хөнгөлөлт нь бусад төрлийн хямдрал, хөнгөлөлттэй нэмэгдэж тооцогдохгүй.
120 удаа үзсэн

Энэ мэдээлэлд сэтгэгдлээ үлдээгээрэй

No Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Манай онлайн худалдааны дэлгүүрээс бараа худалдан авах захиалга өгч 5%-ийн хөнгөлөлттэй үнээр бараагаа аваарай Dismiss