Dr.Web програмыг
татаж авах

Dr.Web Enterprise Security Suite

Нүүр / Доктор вэб брэнд / Dr.Web Enterprise Security Suite

Албан байгууллагын хэрэгцээний антивирус хамгаалалт. Байгууллагын мэдээллийг гадны аюул хортой кодчилол, вирусээс хамгаалах мэдээллийн аюулгүй байдлын цогц програм юм. Дотоод сүлжээний орчинд ажиллах ба хэрэглэгч буюу ажилтнуудын компьютерт агент програм суулган ажиллуулна. Ингэж ажиллуулахад нэгдсэн удирдлагын панел хэрэгтэй ба түүнийг заавал сервер/сервер компьютерт суулгах шаардлагатай. Ингэснээр байгууллагын IT инженер өөрийн нэвтрэх эрхээр нэгдсэн удирдлагын системд хандаж хэрэглэгчдийн эрхийг тохируулдаг. ESS нь дотроо олон төрлийн эрхтэй бөгөөд ихэвчлэн компьютерийн файл систем ба дотоод сүлжээний орчин, интернет гарцан дээр хэрхэн хамгаалахыг зохицуулсан байдаг. Програмын шинж чанаруудаас танилцуулбал:

Онцлог: File system + Internet security хамгаалалт хамт ашиглагддаг. Байгууллагын админ нь Control center буюу нэгдсэн удирдлагыг ашиглаж тохируулна.

Давуу тал:

  • Нэгдсэн удирдлагын системтэй
  • Байгууллагын дотоод сүлжээнд мөн салбар сүлжээнд холбогдсон бүх компьютерууд байршлаас хамаарахгүй холбогдон ашиглах боломжтой.
  • Вирусны лабораторитой холбогдсон тул хамгийн сүүлийн үеийн вируснээс ч бүрэн хамгаалагдана
  • Вирустсэн файлыг эмчилж вирусыг салгах мөн вирусын хөдөлгөөний хязгаарлаж quarantine буюу түгжиж аюулгүй болгох эсвэл шууд устгах үйлдлүүдтэй.
  • Интернет хамгаалалтын үндсэн горимоос гадна байгууллагын дотоод журмын дагуу вэб сайтуудыг хар, цагаан жагсаалтаар ангилан хязгаарлах боломжтой
  • Файл системийн үндсэн хамгаалалтад нийцүүлэн тухайн хэрэглэгчийн чухал баримт материалыг зөвхөн өөрөө үзэх горимоор нууцлан хадгалах боломжтой
  • Имэйл спамын шүүлтүүрийг Outlook хэрэглэгчдийн тусгай хамгаалалтын горимд нийцүүлэн ашиглана
  • Зөөврийн төхөөрөмж, принтер, сканнеруудын холболтыг хязгаарлах
  • Сүлжээний орчинд дата зөөх мөн принтерийн комманд өгөх нэгж үйлдлийг тухайн компьютер бүрээр өөр өөр түвшинд хязгаарлах боломжтой
  • Нэгдсэн удирдлагын Control Center програмыг Windows болон Linux үйлдлийн системтэй серверт суулгах боломжтой
  • Firewall хамгаалалтыг хүссэн үедээ асааж хамгаалалтын горимыг өндөр түвшинд хүргэж болно
  • Ажилтнуудад мэдээлэл хүргэх зорилгоор сүлжээнд ирж буй халдлагын статистик тайланг сар, 7 хоног бүрээр гаргаж болно
  • Ransomware төрлийн вирусээс бүрэн хамгаалагдана
  • Байгууллагын хамгаалалтанд байгаа компьютерийг сүлжээнээс гаргасан ч тухайн байршсан орчиндоо интернет ашиглан Mobile Mode горимоор хамгаалалтанд байдаг

Хэрэв та байгууллагадаа Dr.Web ESS програмыг нэвтрүүлэхийг хүсч байвал эхний ээлжинд туршилтын журмаар 100 хүртэлх хэрэглэгчийн хүрээнд 1 сарын хугацаатай ашиглах боломжтой бөгөөд цаашид худалдан авах боломжит үед албан ёсны үнийн саналын дагуу худалдан авах боломжтой.

Мөн ESS  програмыг ашиглах явцад сервер гэмтэх, үйлдлийн системийг шинэчлэх гэх мэт үйл ажиллагааны үед програмд үүссэн өгөгдлийн баазыг зөөвөрлөн авч дараагийн сервертээ ашиглах боломжтой. Энэ мэтчилэн нийлүүлэгчийн зүгээс үзүүлэх дэмжлэгийг заавал ОХУ-д байрлах Доктор вэб компани руу холбогдон авах шаардлагагүй манай байгууллагаас шууд харилцан авах боломжтой.