Dr.Web програмыг
татаж авах

Dr.Web антивирусны давуу талууд #8

Юуны өмнө хэрэглэгчид компьютерээс хүсдэг хамгийн чухал зүйл нь гацалтгүй хурдан ажиллагаа юм. Хурдан ажиллагаанд хамгийн их дэмжлэг үзүүлдэгч бол антивирусны програм байдаг. Бид энэ удаа өөрсдийн санал болгон худалдаалдаг Dr.Web вирусны эсрэг програмынхаа давуу талуудыг дэлгэрэнгүй танилцуулж байна.

1. Компьютерт ачаалал өгөхгүй. RAM буюу шуурхай санах ойд маш бага хэмжээний зайг эзэлдэг тул бусад програмуудаа боломж олгож системийг хэвийн ажиллагаагаар хангаж чаддаг.

 

2. Вирустсэн файлыг эмчилнэ. Нэгэнт вирусын халдлагад өртсөн компьютерт суулгахад системийн тодорхой хэсгүүдийг анхааралдаа авч гэмтсэн файлуудыг Neutralize хийж эмчилдэг

 

3. Хамгаалалтын оновчтой зохион байгуулалттай. Хэрэглэгчийн шаардлагагүйгээр програм өөрийн дотоод үүргийн дагуу хэрэгцээтэй үедээ зохих хамгаалалтыг идэвхижүүлдэг. Энэ нь та нэг удаа програмыг суулгаад хэрэгцээтэй тохиргоог идэвхижүүлэхэд хангалттай юм.

 

4. Хялбар удирдлагын хэрэгсэлтэй. Компьютерийн ерөнхий мэдлэг шаардахгүй хялбархан удирдлагын хэрэгслийг та Dr.Web ийн хянах самбараас харах боломжтой. Дэлгэцийн баруун доод буланд байрлах саарал аалзны зурган дээр товшоод л энгийн удирдлагаар хэрэгцээтэй бүх зүйлсээ хянаж болно.

 

5. Цахим шуудангийн шүүлтүүртэй. И-мэйл буюу цахим шуудангийн хавсралтаар ирж байгаа файлаас вирусыг хайж илрүүлнэ. Үнэхээр хэрэгцээтэй материал бол та нээгээд харж болох бөгөөд энэ үед вирусыг хязгаарласан байна. Хараахан устаагүй. Харин онцын шаардлагагүй бол та тухайн хавсралт материалыг шууд устгаж байгаарай.

 

6. Зохисгүй вэб сайтыг хязгаарлана. Вэб хөтчөө ашиглан аль нэг сайт руу хандахад таны компьютер гацаж эхэлбэл битгий гайхаарай. Учир нь вэб сайтуудаар дамжуулж серверийн вирус хэрэглэгчийн компьютерт шууд халдах боломжтой. Харин Dr.Web -ийн Spider Gate хамгаалалт нь вирустэй вэб сайтуудыг харуулахгүй хязгаарладаг. Энэ нь таныг эрсдлээс хамгаалж буй хэрэг юм.

 

7. Эвдрэлийн эрсдлийг бууруулна. Компьютерийн үйлдлийн системийн дараагийн шинэчлэлийг хүлээж цоорхой илэрсэн тохиолдлуудыг анхааралдаа авч ажилладаг учраас системийг тогтмол нэг түвшинд хэвийн /оптимал/ажиллагаагаар хангаж чаддаг.

 

8. Эцэг эхийн хяналтын системтэй. Web програм нь таны хүүхэд компьютерээр дурын вэб сайт, үзэж болзошгүй насанд хүрэгчдэд зориулсан агуулгатай контентээс сэргийлэх Parental Control хамгаалалтыг багтаасан байдаг. Хамгаалалтыг идэвхижүүлсэн үед тухайн зохисгүй агуулгат вэб сайтуудыг хязгаарлаж мөн тоглоом тоглож байнгын компьютерийн ард суух цагийг тогтмол хугацаагаар тохируулж болно.

 

9. Файл хуулах боломжийг хязгаарлана. Хэн нэг дурын этгээд таны компьютерт нэвтэрч чухал хэрэгцээтэй файл баримтуудыг хуулах гэж оролдвол Dr.Web -ээр цоожлон хамгаалж болно. Учир нь тухайн файлыг зөөврийн төхөөрөмж, интернет сүлжээгээр хуулуулахгүй л гэж програмд тохируулсан бол таны файлуудыг компьютер дотроос хэн ч хуулж авч чадахгүй.

 

10. Шинэ вирусыг ч алдахгүй. Програм нь Dr.Web Cloud үүлэн технологийн лабориаторитой холбогдсон учраас дэлхий нийтэд хамгийн сүүлд илрээд байгаа вирусны мэдээллийг таны компьютерт суугдсан Dr.Web програм хүлээж авч хамгаалалтанд бэлтгэгдэнэ. Ийм учраас та шинэ вируснээс ч бүрэн хамгаалагдаж чадна.

 

11. Интернет ашиглах горимтой. DrWeb ийн Parental Control хамгаалалтаар компьютерийнхээ интернетэд хандах цагийг хүссэнээрээ тохируулж болно. Жишээ нь: өдрийн цагаар ажилтнуудынхаа хандалтыг хязгаарлаж оройны 18:00 цагаас хойш нээхээр тохируулж ч болно. Сошиал сайтуудыг яг энэ жишгээр хаадаг албан байгууллагуудад яг тохирох хамгаалалтын програм юм.

 

12. Зөөврийн төхөөрөмжийг оруулахгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хэн нэг дурын этгээд таны компьютерт флаш эсвэл зөөврийн хард дискээ залгаж чадахгүй болохыг хэлнэ. Хэрэв хүсвэл зөөврийн төхөөрөмжүүдийг үйлдвэрлэгч орон ба брэндээр нь ялгах тохируулгыг идэвхижүүлэх боломжтой юм шүү.

 

13. Firewall галт ханын хамгаалалттай. Галт ханын төхөөрөмж гэж тогонд залгагддаг тусдаа төхөөрөмж байдаг уу гэвэл үгүй юм. Антивирусны програмд ч галт ханын хамгаалалт байх боломжтойг Dr.Web нэвтрүүлээд олон жил туршлагажсан. Галт ханын хамгаалалт нь таны компьютерт ирж буй гадны халдлага бүрийн өмнөөс хаалт тавьж эсэргүүцэл үзүүлэн мэдээллүүдийг бүртгэдэг.

 

14. Байршлаас хамаарахгүй хамгаалагдана. Dr.Web ийн албан байгууллагат зориулсан хувилбар Essential Security Suite –г ашиглаж байгаа компанийн нэгж ажилтан бүр энэ хамгаалалтыг эдлэх эрхтэй болдог. Заавал нэг барилгад суух албагүйгээр дэлхийн аль ч өнцөгт компьютерээ ашиглаж байгаа таныг хамгаалах нь ESS-ийн үүрэг юм.

 

15. Танд 150 хоногийн урамшуулал олгоно. 6 сараас дээш хугацаагаар ашиглаад дараагийн жилдээ дахин 1 жилээр сунгуулахад та худалдан авч буй лицензийн хугацаан дээрээ 150 хоног бэлгэнд авна. 365 үндсэн хоног + 150 урамшуулал =515 хоног ашиглах боломжтой. Энэ лояалти хөтөлбөр нь Монголчуудад үнэхээр таатай санагдаж байгаа.

 

Энэ бүх үйлдлүүд нь Dr.Web ийн онцлох давуу талууд юм. Та энэ үйлдлүүдийг ашиглаж эсвэл шалгаж үзэхийг хүсвэл манай шоурүүмд зочлоорой. Бид танд дэлгэрэнгүй танилцуулахад бэлэн байна. Нэг зүйлийг хэлэхэд дээрх давуу талуудыг багтаасан Dr.Web програм нь танд эдийн засгийн хэмнэлтийг мэдрүүлж маш хямд үнээр Монгол улсад худалдаалагддаг.

 

Нийтэлсэн: Б.Базаа

4 Comments

Comments are closed.