Dr.Web програмыг
татаж авах

Компьютерийн вирусын талаар товчхон #1

2000 оны дунд үе хүртэл вирус нь үйлдлийн системийн сул тал түүн дээр ажиллаж байгаа програмуудын эмзэг байдлыг ашигладаг байсан бол 2010 оноос хойш тархсан вирусууд нь техник хангамж BIOS тохиргооны чипэнд хохирол учруулж иржээ. Товчхондоо бол системийн ажиллагааг удаашруулж чухал файлыг хулгайлах өөрийн үүргийг гүйцэтгэсний дараа цааш сүлжээгээр дамжин тархах нь вирус буюу хортой програмын хийж чадах хамгийн энгийн үйлдлүүд юм. Харин таны компьютерт гадаад ба дотоод нөхцлөөс хамаарч сөрөг үйлдэлт програмууд дайрахыг вирусын халдлагад өртөх гэнэ. Энэхүү халдлагаар дамжих вирус нь дотроо олон төрөлд хуваагдах бөгөөд бидний нэрлэж сурснаар macro, logic bomb, encryption, New folder, Trojan, Trojan horse гэх мэт алдартай вирусууд тархаж өөрсдийн чиг үүргийн дагуу үйлдлээ гүйцэтгэснээр олон сая компьютер хэрэглэгчдэд хор хөнөөлөө учруулсан байдаг. Харин орчин үеийн вирусууд илүү гэмт хэргийн шинж чанартайгаар тархан банк санхүү, онлайн худалдаа, интернет мөнгөн шилжүүлэг гэх зэрэг үйлдлүүдэд дундын оролцоотой мөнгө хулгайлан шууд данстай харьцаж байгаа учраас хэрэглэгчид айж байна. Гэсэн хэдий ч та хамгаалалттай бол санаа зовохгүй байж болно.


Нэг талд вирус зохиогчид сөрөг үйл ажиллагаа явуулж байхад нөгөө талд хэрэглэгчдэд туслах үүднээс компаниуд вирусны эсрэг програм хангамж хөгжүүлэн ажилладаг. Энэ нь ч сайн хэрэг юм.

“Хамгийн чухал нь мэдээллийг та өөрөө боловсруулж хадгалдаг учраас аюулгүй байдалдаа анхаарч оролцоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй”

Өөр хүнээс файл хуулж авахдаа вирусыг урьдчилж сайн шалгах, хавсралт файлтай чухал имэйл ирсэн бол нээж үзэхээсээ өмнө вирусыг нь хайлгаж шалгах мөн интернет хөтөч ашиглахад зохисгүй контентоор дамжин вирус халдаж болох тул урьдчилсан хамгаалагч ашиглах гэх мэт хэвшвэл зохих үйлдлүүд цөөнгүй байна. Эдгээр үйлдлүүдийг цогцоор нь багтаасан зүйл бол мэдээж дээр дурдсан антивирусны програм юм. Хөгжүүлэгчид вирусыг шууд устгах эсхүл үйлдлийг нь хязгаарлах зорилготой олон нэр төрлийн антивирусны програмуудыг үйлдвэрлэн гаргаж байна. Тэд вирусыг устгах хүчирхэг хэрэгслүүдээрээ аль хэдийнэ хэрэглэгчдэд танигдсан байдаг тул сайн програмыг зөв сонгож чадвал таны өмнөөс асуудлыг шийдэж мэдээллээ хамгаалахад танд туслах ёстой. Өөрөөр хэлбэл компьютерийг найдвартай тасалдалгүй ажиллагаанд хангаж чадах тийм л програм хангамжийг ашиглах нь зүйтэй юм. Манай мэдээлэл технологийн салбарын компаниуд дэлхийд алдартай Kaspersky, Eset, Bitdefender зэрэг брэндүүдийн төлөөлөгчөөр ажиллаж байна. Хэрэглэгчид бүтээгдэхүүний сонголттой Монгол хэлээр танилцаж албан ёсны эрхтэй худалдаж авах нь эдийн засгийн хэмнэлтийг өгч цаг хэмнэх зэрэг олон давуу талуудыг үүсгэдэг. Та хэрэв энэ нийтлэлийг egrow.mn вэб сайтаас уншиж байгаа бол манай компани нь ОХУ-ын DrWeb антивирус програмын албан ёсны борлуулагч гэдгээр танилцахдаа таатай байна. Бид хэрэглэгчдэд улам ойртож Dr.Web үйлчилгээний төвийг нээсэн бөгөөд таныг үйлчлүүлэхээр ирэхэд компьютерийн вирусыг үнэ төлбөргүй устгаж дараагийн шатанд хэрэгтэй програм хангамжийг санал болгож чадна. Та мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалаарай.

 

Нийтэлсэн: Базар

#SocialMedia #Antivirus #IT #Engineering #Blog #Web #Analytic #DigitalMarketing

3 Comments

Comments are closed.