Dr.Web програмыг
татаж авах

Таны компьютер гацаж удаашраад байна уу? #4

Тоглоом тоглоно, тоо баримт боловсруулна, бичнэ, энтертайнмент видео кино үзнэ гэх мэт компьютертэй хүмүүсийн хэрэглээ хязгааргүй. Өөрсдийн хэрэглээний үр дүнгээр ажиллагаа удааширч гацах нь компьютерийн үйлдвэрийн хүчин чадлаар хэмжигддэг тул үүнд гайхаад байх зүйлгүй юм. Тиймээс та анх ямар компьютер худалдаж авсан түүнийхээ хэмжээнд тааруулж ажиллах хэрэгтэй. Өдөр бүр таны компьютер гацаж удаашраад ажлын бүтээмжийг бууруулж байгаа бол сайжруулах үүднээс доорх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх гээд үзээрэй. Өөрчлөлт гарсан эсэхийг та энэ нийтлэлийн сэтгэгдэлд бичиж үлдээвэл магадгүй бид тантай холбогдож шаардлагатай бол туслалцаа үзүүлж болох юм. Яахаа мэдэхгүй ч зүгээр битгий суугаарай 😀

1. Компьютерийн DISK –нд хангалттай их хэмжээний файл хадгалагдаж багтаамж нь 95%-д хүрсэн бол ажиллагаа удааширч гацаж эхэлнэ. Та файлуудаа эргэн харж давхардсан бол аль нэгийг нь устгах маягаар DISK-ний зайг суллаж байх хэрэгтэй. Мөн бүгдийг биш чухлыг нь хадгалаарай
2. Шаардлагагүй олон програмуудыг системийн DISK-нд суулгасан үед ажиллагаа удааширч эхэлнэ. Тиймээс зөвхөн хэрэгтэй програмуудыг авч үлдэн бусдыг нь устгаж дээрхийн адил компьютерийнхээ зайг суллахыг зөвлөе
3. Интернет хөтчүүд нь компьютерийн RAM – буюу шуурхай санах ойг маш ихээр ачааллуулдаг. Хэрэв та яг одоо интернет хөтөч /Chrome, Mozilla, Opera/ дээрээ 3-аас илүү вэб сайтууд руу зэрэг хандсан байгаа бол компьютер гацаж удаашрах шалтгаан болно.

 4. Дундаж үзүүлэлттэй компьютерт Microsoft Office –ийн програмууд ажиллуулж байгаа үед өөр төрлийн том програмуудыг зэрэг ажиллуулах боломжгүй бөгөөд таны компьютер тухайн ажлын даалгаврын ачааллыг дийлэхгүй. Магадгүй танд нэг бус удаа цэнхэр өнгийн дэлгэц дээр цагаан бичиг дүүрэн харагдсан байх. Энэ нь таны компьютерийн RAM /шуурхай санах ой/ -ны нөөц боломж хүрэхгүй байгааг илтгэнэ. Дундаж үзүүлэлт гэдэгт: -2GB RAM, 1.9Ghz, 80-160GB хард диск бүхий эд ангиудтай компьютерийг хамаарууллаа.

Өөр нэг зүйл гэвэл таны компьютер гацалтгүй хэвийн ажиллаж байгаад флаш зөөврийн төхөөрөмж залгасны дараа эсвэл имэйлээр ирсэн хавсралт файлыг нээсэн үед ажиллагааны байдал өөрчлөгддөг. Энэ үед таны компьютерт вирус халдсан байх магадлалтай тул даруй арга хэмжээ авч вирусыг устгах хэрэгтэй. Вирус нь ямар төрлийн зориулалттайгаас хамаарч таны файлыг түгжих эсвэл файл системийг гэмтээх зэрэг сөрөг үйлдлүүд үзүүлдэг. Хэрэв таны компьютерт чухал файл бичиг баримтууд агуулагдаж байгаа бол хамгаалж авч үлдэх үүднээс антивирусны програм ашиглах нь хамгийн зөв арга юм. Тусгай зориулалтын буюу вирус устгах програмууд нь файлыг гэмтээлгүй зөвхөн компьютерт халдсан вирусыг устгах чадвартай байдаг бөгөөд нэгэнт суулгасан тохиолдолд дахин вирустэх эрсдлээс бүрэн хамгаалж чаддаг. Харин ямар үзүүлэлттэй компьютерт зөв програмаа хэрхэн сонгох вэ гэдгээ мэдэхгүй бол худалдаа эрхлэгч мэргэжлийн байгууллагуудад хандах хэрэгтэй.

Манай компани ч мөн адил энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлсэн туршлагаараа бүр үнэ төлбөргүй зөвөлгөө өгөх Dr.Web Шоурүүм төв нээсэн нь хэрэглэгчдэд таатай байгаа бололтой. Магадгүй таны компьютер гацаж удаашраад хэвийн ажиллахгүй байгаа бол манай төвд хүрэлцэн ирж засвар оношилгооны мэргэжлийн үйлчилгээ авч болох юм. Мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс манай мэргэжилтнүүд танд антивирус програм гэж юу болох, яаж ажилладаг талаар тайлбарлаж өгч чадна. …”Компьютерийн тоо өсөхийн хэрээр хэрэглэгчдийн маань хэрэгцээ ч тасрахгүй юм даа” 😀

110 удаа үзсэн

Энэ мэдээлэлд сэтгэгдлээ үлдээгээрэй

Манай онлайн худалдааны дэлгүүрээс бараа худалдан авах захиалга өгч 5%-ийн хөнгөлөлттэй үнээр бараагаа аваарай Dismiss