Компьютер худалдан авахдаа юуг анхаарах вэ? #6
Та анх удаа компьютер худалдан авахыг эсвэл өөрийн хуучин компьютерээ сайжруулж шинэчлэхийг хүсч байгаа бол дараах энгийн зөвлөмжийг уншаад үзээрэй. Чухал ойлголт “PC(Personal computer) гэж бидний нэрлэдгээр суурин компьютерийг хэлдэг” 1. Багтаамж: Таны авах компьютерийн зай буюу файл хадгалах HDD(Хаард) дискийн хэмжээ GB(gegabyte) их байх нь чухал. Зураг, видео, баримт материалуудыг хэдэн жилээр хангалттай хадгалах ёстой тул хамгийн их багтаамжтайг нь сонговол дараа нь хэрэгцээтэй чухал файлаа нэмж хадгалах үед сул зай байгаа бил үү гэж санаа зовох зүйлгүй болно. Одоогоор зах зээлд худалдаалагдаж байгаа шинэ компьютерийн багтаамж 500GB < 2TB(terabyte) хэмжээтэй байна. 2. Хурд: Хүмүүс өөрсдийн компьютерээсээ шаарддаг хамгийн чухал зүйл бол хурд юм. Хурд хурд бас дахин хурд. Мэдээж компьютерийн хурд нь хийх гэж байгаа үйлдэлтэй шууд хамааралтай тул шинээр худалдан авагч та RAM(шуурхай санах ой) –ны үзүүлэлтийг…