Антивирус карт Dr.Web Security Space худалдаанд гарлаа

Антивирус карт Dr.Web Security Space худалдаанд гарлаа

Мэдээлэл
Орчин үеийн хэрэгцээнд нийцүүлж авч явахад хялбар, хэзээ ч хаана ч ашиглаж болох антивирусны картыг худалдаанд гаргалаа. Dr.Web Security Space картын 1 жилийн эрхтэй энэхүү карт нь дотроо албан ёсны эрхтэй лиценз кодыг агуулсан бөгөөд та худалдан авснаар өөрийн компьютерийг бүрэн хамгаалах боломжтой. Dr.Web Security Space програм нь компьютерт ачаалал өгөхгүй хялбар ажиллагаагаар хэрэглэгчдийн сонирхлыг татдаг билээ. 365 хоногийн хугацаанд энэхүү картыг ашигласны дараа програмын хугацааг сунгахад бонус хоног бодогдох лояалти хөтөлбөртэй. Хэрэглэгч нь картыг ашиглаж компьютерт ирэх цахим шуудангаас сэргийлж болох бөгөөд хамгийн чухал хэрэгтэй файлаа нууцалж болох давуу талыг бий болгоно. Жижиг дунд бизнесийн газрууд ба хувь хүн ашиглахад тохиромжтой бүтээгдэхүүн тул та ч гэсэн сонирхоод үзээрэй Дэлгэрэнгүй мэдээллийг манай компанийн борлуулалтын албаны 7711-8886 утсаар холбогдож авна уу. Техникийн албаны утас: 9424-1434  
Read More

«Доктор Веб» манай хэрэглэгчид WannaCry вирусын халдлагад өртөөгүй

блог, Мэдээлэл
2017 оны 5-р сарын 12-ны баасан гарагт WannaCry, WannaCryptor, WanaCrypt0r, WCrypt, WCRY болон WNCRY зэрэг нэрээр хүмүүс мэддэг болоод байгаа Trojan.Encoder.11432 шифрлэгчийн халдлага бүх дэлхий даяар эхэлсэн. Халдлагад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, хувь хүмүүс өртсөн байна. Харин Dr.Web бүтээгдэхүүний хэрэглэгчид халдлагад өртөөгүй аюулгүй бөгөөд цаашид ч аюулгүй байх болно. Энэ вирус нь трожаны төрлийн эхний хувилбар (Wanna Decryptor 1.0) «Доктор Веб» лабораторийн шинжилгээнд 2017 оны 3-р сарын 27-ны өдрийн 7 цаг 20 минутад ирсэн бөгөөд тухайн өдрийн 11 цаг 51 минутад вирусын баазд энэ вирусын мэдээллийг оруулсан. WannaCry  хэмээх шифрлэгч Trojan.Encoder.11432 нь өнгөрөгч баасан гарагийн оройноос идэвхтэй тархаж эхэлсэн бөгөөд дэлхий даяар томоохон байгууллагуудын компьютеруудад халдварласан байна. «Доктор Веб» түүний хувилбарын 5-р сарын 12-ны өдрийн өглөөний 10:45-д (Москвагийн цагаар) авч Dr.Web вирусын баазад нэмсэн. Ингэж нэмэхээс өмнө Dr.Web энэ…
Read More
“Нөүтбүүкээ хамгаалъя” урамшуулалт аяны тухай

“Нөүтбүүкээ хамгаалъя” урамшуулалт аяны тухай

Мэдээлэл
Мэдээлэл технологийн хурдацтай хөгжлийн энэ үед оюутан суралцагч та суралцах хугацаандаа өөрийн мэргэжлийн онцлогоос хамаарч нөүтбүүк, суурин компьютерийг өдөр тутмын хэрэглээндээ ашигладаг билээ. Гэвч таны компьютер, нөүтбүүк болон бусад цахим хэрэгслүүд интернетийн орчинд ажиллах бүрт хортой кодчилол, цахим вирусны халдлагад өртөх эрсдэл цаг минут бүрт ихэссээр байна. Компьютерийн аюулгүй байдлаа хангаж оюуны бүтээлээ гэмтэж устахаас сэргийлэхийн тулд төхөөрөмжийг гадны халдлагаас найдвартай хамгаалах нь танаас шууд хамаарах зүй ёсны шаардлагатай үйлдэл юм. Манай Цахим Арвижих компани нь ОХУ-ын Доктор вэб брэндийн албан ёсны борлуулагчийн хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Notebook ээ хамгаалъя” аяныг албан ёсоор эхлүүлж байна. Энэхүү аяны хүрээнд Dr.Web брэндийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол улсад үйл ажиллагаа хэвийн явуулж буй нийт их дээд сургууль МСҮТ-ийн багш, оюутан суралцагсдад онцгой үнээр худалдан авах боломжийг олгоно. Нөүтбүүкээ хамгаалъя аяны гол онцлог нь та…
Read More
«Доктор Веб» манай хэрэглэгчид WannaCry вирусын халдлагад өртөөгүй

«Доктор Веб» манай хэрэглэгчид WannaCry вирусын халдлагад өртөөгүй

Мэдээлэл
2017 оны 5-р сарын 12-ны баасан гарагт WannaCry, WannaCryptor, WanaCrypt0r, WCrypt, WCRY болон WNCRY зэрэг нэрээр хүмүүс мэддэг болоод байгаа Trojan.Encoder.11432 шифрлэгчийн халдлага бүх дэлхий даяар эхэлсэн. Халдлагад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, хувь хүмүүс өртсөн байна. Харин Dr.Web бүтээгдэхүүний хэрэглэгчид халдлагад өртөөгүй аюулгүй бөгөөд цаашид ч аюулгүй байх болно. Энэ вирус нь трожаны төрлийн эхний хувилбар (Wanna Decryptor 1.0) «Доктор Веб» лабораторийн шинжилгээнд 2017 оны 3-р сарын 27-ны өдрийн 7 цаг 20 минутад ирсэн бөгөөд тухайн өдрийн 11 цаг 51 минутад вирусын баазд энэ вирусын мэдээллийг оруулсан. WannaCry  хэмээх шифрлэгч Trojan.Encoder.11432 нь өнгөрөгч баасан гарагийн оройноос идэвхтэй тархаж эхэлсэн бөгөөд дэлхий даяар томоохон байгууллагуудын компьютеруудад халдварласан байна. «Доктор Веб» түүний хувилбарын 5-р сарын 12-ны өдрийн өглөөний 10:45-д (Москвагийн цагаар) авч Dr.Web вирусын баазад нэмсэн. Ингэж нэмэхээс өмнө Dr.Web энэ…
Read More
Антвирусны хамгаалалтын тухай

Антвирусны хамгаалалтын тухай

Мэдээлэл
Хэрэв та оюуны хөдөлмөр эрхэлдэг бол өөрийн хийсэн бүтээлээ найдвартай эх сурвалжид хадгалж чаддаг уу? Энэ асуултыг Монголын нэгэн томоохон зохиолч ах хүүгээс асуухад .. хамгийн сүүлд бичсэн номынхоо ноорог хувилбарыг шкафан дотроо сейфенд хийж хадгалдаг хэмээн нэгэн хариулсан юм.. Тийм ээ энэ нь нэг бодлын сайн хамгаалалт байх. Харин технологийн эрин зуунд энэ арга удаан тэсэхгүй л болов уу? Технологи өөрөө маш хурдацтай хөгжиж хүмүүсийн хэрэглээ хялбаршихын хэрээр  өдөр тутмынх нь салшгүй нэгэн хэрэглээ болжээ. Дэлхий дээрх компьютер, гар утас, таблет зэргийг нэгэн жишгээр ашигладаг эдгээр олон сая хэрэглэгчдийн нийтлэг алдаа нь өөрийн чухал бичиг баримт, санхүүгийн тэмдэглэл, сошиал хаягийн нууцлал, чат мэссэнжэрийн харилцсан түүх, фото, медиа, програм зэрэг маш олон оюуны бүтээлээ хамгаалалахдаа санаа тавьдаггүй хайнга хандах явдал юм. Компьютерийн хортой вирус нь та бидний заналт дайсан гэдэгтэй…
Read More
“Dr.Web SS” Бэлгийн карт худалдаанд гарлаа

“Dr.Web SS” Бэлгийн карт худалдаанд гарлаа

Мэдээлэл
Эрхэм үйлчлүүлэгчдийнхээ энэ өдрийн амгаланг айлтгая. Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийнхээ сар шинийн баяртаа бэлтгэж зочид гийчдийнхээ гарыг цайлгах бэлгээ сонгож байна уу? Таныг зочнын жилийн хэрэгцээг дааж бэлэглэхэд нүнжигтэй Dr.Web SS карт маань компьютерийг вирусээс хамгаалах зориулалттай ОХУ-ын мэдээлэл технологийн шилдэг бүтээгдэхүүн юм. Та өмнө нь Dr.Web SS антивирусны програмыг хэрэглэж байсан бол танд 150 хоногийн нэмэлт урамшууллыг олгоно. Энэхүү өндөр хамгаалалт бүхийн антиврусны програмаа сар шинийн баярыг тохиолдуулж ердийн үнэ болох 18700 төгрөгөөс 40% хямдруулж авах боломжийг танд олгож байна. Цахим Арвижих ХХК "Вирусгүй компьютерээр бүтээснээ хамгаалъя"   Хэрэв та бэлгийн картыг хэрхэн ашиглах зааврыг энд дарж үзнэ үү
Read More
Ransomware тухай товчхон

Ransomware тухай товчхон

Мэдээлэл
Ransomware нь таны компьютерт хадгалагдаж буй нэн чухал хэрэгцээтэй файлуудыг тусгай аргаар шифрлэж дахин ашиглах боломжгүй төрөлд хувирган форматыг өөрчилдөг. Энэ төрлийн хортой код буюу вирусыг хөгжүүлэгчид нь сүүлийн үед идэвхижиж ажиллах чадварыг нь улам сайжруулсаар байгаа бөгөөд нэгээс нөгөөд дамжуулахдаа имэйл болон вэб сайт, зөөврийн төхөөрөмжийг ашигладаг байна. Бидний эргэн тойронд буй хүмүүс Ransomware төрлийн вирусыг бусад вирусны адил бүрэн устаж үгүй болдог хэмээн үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Та бидний хамгийн их ашигладаг антивирусны програмууд одоог хүртэл бүрэн гүйцэд устгах аргыг олоогүй байгаа нь үүний тод илрэл юм. Blocker төрлийн вирусууд нь таны олон жилийн хөдөлмөрийн бүтээмжээр бий болсон чухал файлуудыг шифрлэж /encrypt/ шууд нээн ажиллуулах боломжийг хязгаарладаг бөгөөд энэ үйлдлээрээ дэлхий дахинаа олон сая компьютеруудад халдсан нь тогтоодоод байна. Нэгэнт вирусын халдлагад өртсөн тохиолдолд нэн түрүүнд та…
Read More
fti.mn системд бүртгүүлж урамшууллаа аваарай

fti.mn системд бүртгүүлж урамшууллаа аваарай

Мэдээлэл
Та сошиал сурталчилгааны fti.mn системд бүртгүүлж сурталчилгааны ажилд оролцсоноор сарын эхний урамшуулал тань 5000 төгрөгийн болзлыг хангасан тохиолдолд ОХУ-ын брэнд Dr.Web Security Space 11.0 антивирусын програмыг 1 жилийн эрхтэй лицензийн хамтаар үнэгүй авах боломжтой юм. Сурталчилгааны системд бүртгүүлэхийн тулд та фэйсбүүк сайтын идэвхитэй хэрэглэгч, нийтлэгч байх шаардлагатай бөгөөд өөрийн банкны дансыг системд холбуулснаар цаашдын сурталчилгааны ажлын гүйцэтгэлээс  хамаарч сар бүр мөнгөн урамшууллыг авах боломжтой юм. Мөн fti.mn системд өөрийн хаягийг бүртгүүлэхээс өмнө заавал үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрсөн тохиолдолд систем идэвхижнэ. Эрүүл шударга өрсөлдөөний зарчмын дагуу зах зээлийн шинэ маркетингийн суваг болох сошиал медиа сурталчилгааны ажилд оролцож хичээл, ажлынхаа хажуугаар орлоготой байх боломж та бүгдийн өмнө нээлттэй байна. www.fti.mn
Read More
Dr.Web брэндийн лиценз олголтын тухай

Dr.Web брэндийн лиценз олголтын тухай

Мэдээлэл
Web® бүтээгдэхүүнүүд нь 12, 24 болон 36 сараар лицензжүүлэгддэг. Мөн Dr.Web Security Space и Windows үйлдлийн системд зориулсан Dr.Web Антивирус нь 3 болон 6 сараар лицензжэх боломжтой. Web бүтээгдэхүүнүүдийг хамгаалж буй объектийн төрлөөр лицензжүүлдэг. Хамгаалах объект нь дараах төрөл байна. Үүнд: Персональ компьютер, терминаль серверийн клиент; Файл сервер болон аппликейшн сервер (терминаль сервер орно); И-мэйл хэрэглэгч; И-мэйл болон интернет gateway хэрэглэгчид; Гар утас. Үндсэн лиценз: нь 2 төрөл байна. Үнд: 1) Антивирус (галт ханатай); 2) Бүрэн хамгаалалт (галт ханатай). Үндсэн лиценз “Бүрэн хамгаалалт” персональ компьютерийг хамгаалах бүтээгдэхүүнд зориулсан. “Бүрэн хамгаалалт” лицензийн бүрэлдэхүүнд антивирус, антиспам, веб-антивирус, эцэг эхийн (офисийн) хяналт, галт хана орно. Худалдан авагчид шаардлагатай нэмэлт хамгаалалтын модулиуд үндсэн лиценз дээр нэмэгдэж тооцогдно. Нэмэлт модулиудын лицензийг үндсэн лицензгүйгээр дангаар худалдах боломжгүй. Хамгаалах объектийн төрөл бүрт харгалзах үндсэн лиценз болон нэмэлт…
Read More

Маркетингийн шинэ үеийг тодорхойлогч FTi.mn систем

Мэдээлэл
Байгууллагын маркетингийн төлөвлөгөөг биелүүлэхэд сошиал медиа нь хамгийн чухал хэрэгцээ болсон энэ үед бүтээгэдэхүүнийг олон нийтийн дунд сурталчлан танилцуулж шинэ хүрээлэл үүсгэж тренд харилцаанд бусдад түгээх гол зорилгыг бизнес загвараа болгосон энэхүү бүтээл маань хэрэглэгчийн ашиглах шаардлагатай функцуудыг 1-р шатны хөгжүүлэлтдээ багтааж та бүхний гарт очиход бэлэн боллоо. Бид урт хугацаан дахь судалгаа шинжилгээний дүгнэлтдээ үндэслэн FTi.mn системийг шинээр бүтээн олон нийтэд танилцуулж байгаа бөгөөд системийн гол зорилго нь фэйсбүүк сайтад сурталчилгааны кампанит ажил өрнүүлэх явдал юм. Үүндээ энгийн хэрэглэгчдийг татан оролцуулж үе шаттай өсөн нэмэгдэх журмаар сар бүр мөнгөн урамшуулал тооцож олгохоороо онцлогтой. Найдвартай хамгаалалт, шуурхай ажиллагааг чухалчлах болсон энэ цаг үед FTi.mn систем нь хэрэглэгчийн нууцлалыг өндөр хэмжээнд хамгаалах тусгай шийдэлтэйгээр давуу талтай юм. Одоогоос хэдхэн жилийн өмнө фэйсбүүк, твиттер гэх мэт сайтууд нь хувь хүний хэрэглээ төдий…
Read More