Dr.Web програмыг
татаж авах

Антивирусны програм хэрэглэх нь ямар ашигтай вэ? #7

Манай компанийн сүүлийн 5 жилийн турш Монголд хэрэгжүүлсэн судалгаагаар компьютер хэрэглэгчдийн 70 гаруй хувь нь антивирусны програм хэрэглэдэггүй. Харин үлдсэн 30% -ийн 10% нь албан ёсны эрхтэй антивирусны програм хэрэглэдэг. 20% нь албан бус буюу интернет ертөнцөд үнэгүй байдаг програмуудыг татан авч хэрэглэдэг гэсэн тооцоо байна. Эндээс үзэхэд ямартай ч 30% бол нийтлэг хандлагаар өөрийн компьютерээ хамгаалахыг эрмэлзэгчид юм. Тоомжиргүй 70%-ийн талаар энэ удаа дурдахаа болье.

Антивирусны програм хэрэглэдэг 30%-д ихэвчлэн бизнесийн байгууллага, компьютерийн мэргэжилтнүүд, багш эсвэл оюутан сурагчид багтаж байна.  Эдгээрээс дээр дурдсан албан ёсны эрхтэй антивирус хэрэглэгчид нь бусдаасаа илүү олон давуу талуудыг авч чаддаг. Тухайлбал: Интернетэд холбогдсон үедээ гадны халдлагад өртөхгүй. Өөрийн чухал нууц материалыг хэн нэг этгээд хуулах эсвэл хулгайлж авах боломжийг олгохгүй. Компьютерийн файл систем нь вирусгүй байгаа нөхцөлд ажиллагаа нь тасалдалгүй үргэлжилнэ. Бага насны хүүхдийнхээ гар утасны интернет хэрэглээнд хязгаарлалт тавих гэх мэт олон давуу талуудтай. Мөн хэрэглэгч өөрөө хүсэх л юм бол хүүхдийнхээ олон цагаар комьютер тоглодог үйлдлийг хязгаарлаж чадна. Хамгийн гол нь энэ мэт олон үйлдлүүдийг антвирусны програмын хялбархан тохируулгаар гүйэтгэж байгаа тул хэнд ч энэ боломжууд нээлттэй гэсэн үг. Ингэж бүрэн утгаар нь програмын боломжуудыг ашиглах нь эдийн засгийн өгөөжтэй бөгөөд эрсдлээс сэргийлж цаг хэмнэх гэх мэт үр нөлөөг хэрэглэгчид үзүүлнэ.

Албан ёсны эрхтэй антивирусны програмыг заагдсан хугацаанд хэрэглэх нь дээрх давуу талуудтай бол сериал кодгүй албан бус програмын хэрэглээ найдваргүй бөгөөд ашиглах явцад доголдож таны цагийг гарздан уур бухимдлыг төрүүлж магадгүй л юм. Алийг нь ч ашиглах боломж зах зээлийн хувьд нээлттэй тул та сонголтоо зөв хийж компьютерийнхээ тасалдалгүй ажиллагааг хангах нь хамгийн чухал юм шүү.

 

 

Нийтэлсэн: Базар

#SocialMedia #Antivirus #IT #Engineering #Blog #Web #Analytic #DigitalMarketing

2 Comments

Comments are closed.