Dr.Web програмыг
татаж авах

Бидний тухай

“Цахим Арвижих” ХХК нь мэдээлэл, харилцаа холбоо, өндөр технологид суурилсан цогц шийдлийг бүрдүүлэгч, бизнес болон технологийн инновацыг хөгжүүлэгч үндэсний компани юм.

Бид үйлчлүүлэгчийнхээ бизнес, технологийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан шийдлээ боловсруулдаг учир хөрөнгө оруулалтын хамгийн өндөр үр ашиг, чанар, аюулгүй байдал, бүтээмжийг үйлчлүүлэгчиддээ хүргэж чаддаг.

Бид уул уурхайн салбарт зориулагдсан програм хангамж, утасгүй холбоо болон сансарын холбооны цогц шийдлийг боловсруулахын зэрэгцээ дэлхийн жишигт нийцсэн мэдээллийн аюулгүй байдлын аудит, зөвлөх үйлчилгээг банк, санхүү, төрийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудад хүргэж байна.

Бид батлан хамгаалах, уул уурхай, ложистикийн олон улсын стандартад нийцсэн сансарын холбооны байршил тогтоох систем (GPS), navigation system, tracking system шийдлийг боловсруулж, санал болгож байна.

Хүний нөөц

“Цахим Арвижих”  ХХК нь мөн Монгол улсад мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдлын чиглэлээр зөвлөх, аудит, эрсдлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын сургалт зохион байгуулж байна.

Одоогоор нийтийн түлхүүр дэд бүтэц байгуулах, сертификатжисан байгууллага байгуулах зэргээр өөрсдийн үйл ажиллагаагаа өргөтгөсөөр байгаа ба манай байгууллагын хүний нөөцийн чадавхи нь тус салбартаа 5 аас дээш ажилсан инженер техникийн ажилтнуудаас бүрдэж байна.

Манай компанид CCNP сертификаттай, CCNA багшлах болон CCNP замчлалын эрхтэй нэг инженер, SWITCH-ийн багшлах эрхтэй 2 инженер ажиллаж, радио холбооны инженер 3, радио, телевизийн асуудал эрхэлсэн менежер 3, радио өргөн нэвтрүүлгийн 1, програм хангамжийн инженер 5, цахилгаан, холбооны угсралт, суурилуулалт хариуцсан инженер 6 хүний хүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

120 удаа үзсэн

Энэ мэдээлэлд сэтгэгдлээ үлдээгээрэй

No Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Манай онлайн худалдааны дэлгүүрээс бараа худалдан авах захиалга өгч 5%-ийн хөнгөлөлттэй үнээр бараагаа аваарай Dismiss