DrWeb Security Space антивирусыг суулгах үед дараах алдааны кодууд гарвал:

DrWeb Security Space антивирусыг суулгах үед дараах алдааны кодууд гарвал:

Мэдээлэл
Хэрэв та манай компанийн худалдаалж буй антивирус програмыг авсан бол хамгийн зөв сонголтыг хийж өөрийн компьютерээ найдвартай програм хангамжаар хамгаалахаар болсон байна. Харин одоо худалдан авсан програмаа компьютертээ суулгах гэж байгаа бол дараах видео зааврын дагуу үргэлжлүүлж үзээрэй. Дээрх видео зааварт гарч буй лиценз кодыг баталгаажуулах алхмын үед Error code утгыг агуулсан зарим алдаанууд гарч болзошгүй юм. Алдаа гарсан үед дараах зааврын дагуу алхмуудыг үргэлжлүүлээрэй. Error code: 12002  Интернетийн хурд удаан байгаа эсвэл сүлжээний хандалт хангалттай түвшинд хүрэхгүй байгаа тохиолдолд энэ алдаа гарна. Энэ үед та лицензийг хуулж оруулан Activate товчийг дараарай. Мөн та сериал кодыг бичиж оруулахгүйгээр Key file  буюу лиценз кодыг агуулсан түлхүүр файлыг ашиглан суулгах боломжтой. Key file -аа өөрийн имэйл хаягаараа үүсгэж татан авахдаа доорх зааврын дагуу гүйцэтгэнэ үү. Вэб хөтчөө /Chrome, Firefox, Opera, Brave/ ашиглан…
дэлгэрэнгүй
Гар утасны антивирус програмын тухай

Гар утасны антивирус програмын тухай

блог
Компьютер вирустдэг бол таны одоо хэрэглэж байгаа ухаалаг гар утас ч мөн адил вирусын халдлагад өртдөг. Ялангуяа Android үйлдлийн систем илүү халдлагад өртөж хэрэглэгч нараа хохироосоор байдаг. Android бол нээлттэй үйлдлийн систем. Хэн ч хөгжүүлэлтийн орчинд ямар нэг аппликэшн програмыг бүтээж түүнийгээ хэрэглэгч нарт тарааж болох учир хяналтгүй хэрэглээ ч мөн адил вирусын аюулд өртүүлэх магадлалтай. Магадгүй танд анх гар утас худалдан авснаасаа хойш авсан бүх зураг, видео бичлэгүүдээ устгуулж, дахин үзэх боломжгүй болсон тохиолдлууд танд тохиолдож байсан л байх. Одоо ч гэсэн таны ухаалаг гар утасны ажиллагаа нэг л сэжигтэй ажиллаж гацаж удааширдаг бол та утасны антивирус програм авах талаар нэг бодоод үзээрэй. Санал болгох үүднээс бид DrWeb Mobile Security програмын онцлох үйлдлүүдийн талаар энэ удаагийн нийтлэлээрээ танилцуулахыг зорилоо. Интернет банкны хамгаалалт Гар утсандаа DrWeb Mobile Security хамгаалалтыг суулгаж…
дэлгэрэнгүй
Таны компьютер халдлагад өртсөн үү

Таны компьютер халдлагад өртсөн үү

блог
Таны компьютер гадны халдлагад өртсөн ч та түүнийг нь мэдээгүй явж байгаа юм биш биз. Зарим үед гацаж удааширч юу ч хийж болохооргүй төвөгтэй байдал үүсч байна уу. Магадгүй өчигдөр орой шөнөжин сууж хийсэн зүйл чинь өглөө ажилдаа ирэхэд огт юу ч хийгээгүй юм шиг алга болж эсвэл файлаа нээх гэхээр болохгүй тохиолдолд та өртөж байв уу. Тийм бол компьютер чинь вирусын халдлагад өртсөн байх өндөр магадлалтай. Компьютер вирустэхэд ямар байдал үүсдэг талаар өмнөх нийтлэлээрээ хүргэсэн бол энэ удаа дээр дурдсан халдлагын талаар товчхон мэдээлэл хүргэхийг зорилоо. 1. Таны файл үгүй болно Мэргэжлийн холбогдолтой хавтас, файл, зураг гээд бүх зүйлс чинь нэг л өдөр алга болсон байвал энэ бол халдлагын хамгийн энгийн төрөл таныг тойрсонгүй гэж хэлж болно. Файл хулгайлах үйлдлийг хортой програм бичигчид зориудаар хэн нэгэнд нөлөөлөх гэж бүтээдэг…
дэлгэрэнгүй
Антивирусны програмыг хэрхэн сонгож авах вэ

Антивирусны програмыг хэрхэн сонгож авах вэ

блог
Хэрэглэгч өөрийн хэрэглэж байгаа компьютерээсээ хамаараад янз бүрийн антивирус програм ашигладаг.  Бүр антивирус програм ашиглаж байгаагүй ч компьютерээ вируст өртүүлэхгүй арчилж явдаг хүмүүс байдаг. Хүн бүрийн компьютерийн хэрэглээ янз бүр байдаг болохоор энэ бол харьцангуй ойлголт болчихно. Мөн заавал компьютертээ антивирусны програм авч суулгах албагүй. Гэхдээ нэг өдөр компьютер дээр байсан хэрэгцээтэй бүх файлуудаа гэнэтийн халдлагад өртүүлсний дараа вирусны хамгаалалтын талаар бодож эхэлдэг байх. Тиймээс энэ удаагийнхаа нийтлэлээр вирусын гэнэтийн халдлагаас урьдчилан сэргийлэх антивирус програмыг хэрхэн сонгож авахыг товчх он танилцуулъя. 1.Хамгийн чухал нь компьютерийг ачааллуулдаггүй байх хэрэгтэй Та компьютерээ асаагаад өөрийнхөө ажлыг хийж байхад вирусны програм чинь хажуугаар нь давхар ажиллаж компьютерт ачаалал өгөхгүй байх нь хамгийн чухал үзүүлэлт болдог. Өөрөөр хэлбэл компьютерийн шуурхай санах ойны хэсгээс аль болох бага зай ашиглаж ажиллахыг хэлнэ. 2. Үнэ нь өндөр болохоор…
дэлгэрэнгүй
Файл зөөвөрлөх хэрэгслийг хэрхэн зөв зохистой ашиглах вэ

Файл зөөвөрлөх хэрэгслийг хэрхэн зөв зохистой ашиглах вэ

блог
Та бидний сайн мэдэхээр CD, флаш, хард дискүүд нь зөөврийн байдлаар ашиглагддаг хэрэгслүүд юм. Товчхондоо бол компьютерээсээ хэрэгтэй файлаа өөр төхөөрөмж рүү хурдан хугацаанд зөөвөрлөхөд хамгийн эвтэйхэн гарын дор ашиглагддаг байх нь. Хэрэглэгчдийн компьютерийн хэрэглээний түвшин янз бүр тул энэ удаагийнхаа нийтлэлээр дээрх зөөврийн хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаар товч мэдээлэл хүргэхийг зорилоо. CD. Compact Disk – Соронзон оптикал материалтай энэхүү диск нь саяхныг хүртэл бид бүгдийн хэрэглээнд өргөн ашиглагдаж байсан юм. Харин технологи хурдацтай хөгжихийн хэрээр хэрэглээнээс шахагдаж байгаа бас нэгэн технологийн бүтээгдэхүүн бөгөөд одоо үед зөвхөн аливаа нэг файлыг хадгалах зорилгоор ашиглаж байна. Багтаамжаасаа хамаарсан үндсэн 2 төрөлтэй. Compact disk нь хамгийн ихдээ 700 мегабайт файлыг хадгалж чаддаг бол DVD буюу digital video disk нь 8,2 гегабайт хүртэлх файлыг хадгалж чадна. Энэ хоёр төрлийн дискэнд бичсэн файлыг устгаж болдоггүй…
дэлгэрэнгүй
Програм ашиглах албан ёсны лиценз гэж юу вэ? #12

Програм ашиглах албан ёсны лиценз гэж юу вэ? #12

блог
Хүн ямар улсад амьдарч байгаагаас хамаарч тухайн орныхоо хууль дүрмийг баримтлах шаардлагатай болдог. Хуулиа хэр сайн мөрдөнө төдий чинээгээр амгалан тайван амьдрах орчин нь батаалгааждаг. Үүний нэгэн адилаар та компьютерийг хэрэглэхдээ өөрт нь тохирсон програм хангамжийг худалдан авч ашиглавал тухайн програмаар хийж буй зүйл баталгаатай ямар нэг байдлаар гэмтэж таны цаг завыг дэмий үрдэггүй. Програмыг албан ёсоор ашиглахын тулд үйлдвэрлэгчээс нь албан ёсоор гаргасан лиценз кодыг худалдан авдаг ба энэхүү код нь ихэвчлэн 10+ оронтой тоо, үсэгнээс бүрдсэн тусгай тэмдэгтүүд байдаг. Мөн ямар төрлөөр юунд зориулж үйлдвэрлэснээс шалтгаалж лиценз код нь янз бүрийн үнэтэй байна. Худалдан авах үнэ нь тухайн програмыг ашиглах хугацааг шууд агуулдаг ба өөрөөр хэлбэл та хэдий хэр хугацаанд програмыг ашиглах хүсэлтэй байна төдий зэргийн мөнгийг төлөх ёстой гэсэн үг. Ингэж лиценз худалдан авч ашиглах нь дээр…
дэлгэрэнгүй
Яагаад DrWeb илүү гэж #11

Яагаад DrWeb илүү гэж #11

блог
Компьютер хэрэглэгч хүн бүрийн хэрэглээ харилцан адилгүй байдаг. Зарим нь тоглоом тоглох, кино үзэх мөн янз бүрийн програмуудыг туршиж үзэх зорилгоор ашигладаг байхад дийлэнх хувь нь ямар нэг зүйлийг бүтээн ажиллаж байдаг. Тийм учраас хэрэглэгчид компьютерийнхээ ажиллагааг  хурдан байлгах хэрэгцээ шаардлагатай тулгардаг. Харин хурдыг удаашруулж таныг стрессдүүлэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг нь хортой кодчиллын програм буюу вирус юм. Компьютерийн вирусын тухай өмнөх нийтлэлээр дурдсан тул энд дахин тайлбарлах нь илүүц биз. Энэхүү вирус гэх зүйлийн эсрэг хэрэглэгч таны хийж чадах хамгийн боломжтой зүйл нь түүний эсрэг хамгаалалтын програмыг ашиглах явдал юм. Хамгаалалтын програмын хувьд дэлхий дээр маш олон нэрийн програм хангамжууд байгаа бөгөөд түүн дотроос өөрийн хэрэгцээнд нийцүүлж зөвийг сонгох нь хамгийн чухал. Харин бид өөрсдийн худалдаалдаг DrWeb програмыг бусад програм хангамжуудаас илүү гэж итгэлтэйгээр амлаж чадах учраас дараах…
дэлгэрэнгүй