МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
Компаний технологи зохион байгуулалт нь бизнесийн хэтийн төлвийг дэмждэг байх ёстой. Үйлчлүүлэгчидийнхээ бизнесийн хэрэгцээнд тулгуурлан тэдний урт хугацааны зорилтыг дэмжихийн тулд боломжит ,хэрэгцээнд нийцсэн техник технологоор хангахад бидний зорилго оршдог. Бид компаниудын техник технологитой холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, мэдээлэл технологийн зохион байгуулалт, үйл ажиллагааны загвар нь үр дүнтэй, хурдан шуурхай ажиллах, тогвтортой байдлыг хангах чиг хандлагыг бий болгодог. Бид олон улсын туршлага дээр үндэслэн тоон системийн эрин үед компаниудын бизнесээ хэрхэн амжилттай явуулах зэрэг техник технологитой холбоотой асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд тусладаг. Манай мэргэжилтэнүүд компаниуд томоохон бизнес өөрчлөлтүүд эсвэл технологийн шинэчлэлт хийх тал дээр илүү мэргэшсэнн. Бид үйлчлүүлэгчдийнхээ 4 гол бизнес асуудлыг шийдэх технологийн өргөн боломжуудыг санал болгодог. Үүнд: Мэдээллийн технологийн хэтийн төлөв: Технологи нь компани хөгжих, бизнесээ өсгөхөд нь тусалдаг. Бид үйлчлүүлэгчиддээ технолгиос хамаарсан томоохон өсөлт болон өөрчлөлтийг эхлүүлэхэд нь…